Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 2-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж байна.
08:30-09:00 цагт Төрийн ордонд: Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал болж, холбооны ерөнхийлөгчийг сонгоно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
10:00 цагт Яармаг дахь Хангарьд ордонд: НИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаан болно. Утас: 8909-0657.
11:00 цагт: Маршал Г.К.Жуковын мэндэлсэн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Ирэх онд тэмдэглэх Аугаа их Эх орны болон Чөлөөлөх дайнд ялалтын 80 жилийн ой болон Монголын нисэх хүчний 100 жилийн ойн талаар уулзалт болно.
11:00 цагт ХӨСҮТ-ийн Захиргааны хэвлэлийн өрөөнд: Нийслэлийн ЭМГ ба ХӨСҮТ-өөс Томуу ба Томуу төст өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл өгнө.
12:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийнэ. Утас:9908-3187.
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян 12 дугаар сарын 10 хүртэл улсын хэмжээнд үргэлжилж байна.
Улсын хэмжээнд галт зэвсэг, бууны бүртгэлийн "Зэвсэг" нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.
Завхан аймгийн ИТХ-ын хуралдаан болно.
Богд хааны музейд: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна.
Монголын Үндэсний музейд: "монгол шатар" түүхэн тусгай үзэсгэлэн олны хүртээл болж байна