Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:30 цагт “Туушин" зочид буудалд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллагаас “БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8805-7167, 8086-3288.
10:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болно.
10.00-13:00 цагт Төрийн ордонд: “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнийн хүрээнд:
- Дотоод орчны бохирдол, урьдчилан сэргийлэхэд салбарын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг,
- Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудал салбар хуралдаан,
- Сэтгэцийн эрүүл мэнд ба салбарын уялдаа салбар хуралдаан тус тус болно.
10:00 цагт: Шадар Сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан хяналтын ажлын хэсэг “Хүчит шонхор” хүнсний захад ажиллана. Утас: 9900-6045.
10:00-15:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
11:00 цагт: ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг танилцуулна.
12:00 цагт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлнэ. Утас: 8010-0107, 8805-9506.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!