Туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хөтөлбөрт хамрагдсан өрхийн ахицын үнэлгээ болон хөрөнгө ашиглалтын судалгааны үр дүнг хөтөлбөрийн зөвлөх багийн ахлагч Б.Ганцэцэг танилцуулсан.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн 74 хувь нь бүтээмжит хөрөнгөө байнгын ашигласнаар сар бүр орлого олсон, Суурь судалгаагаар тогтоосон өрхийн анхны сарын дундаж орлогоос 30 ба түүнээс дээш хувийн өсөлтийг 70 хувь нь бий болгожээ.
Ажлын хэсгийн уулзалтаар хөтөлбөрт хамрагдаж буй өрхийн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцыг талуудын зүгээс хэлэлцэж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!