НӨАТ-ын урамшууллын 2024 оны 12 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 18-нд 13.00 цагт Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа, 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог болсон.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!