Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ гэдгийг "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК мэдээлсэн билээ. Т
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 18-ны Лхагва гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороонд 13.00-16.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийнэ.
Баянзүрх дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороонд 13-16 цагийн хооронд цахилгаан хязгаарлана.
"Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-аас тухайн дүүргийн цахилгааны шугамд гэмтэл гарсан бөгөөд эрчим хүч тасалж, цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлахаар болсон тухай урьдчилан мэдээлжээ.
Харин Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа хязгаарлалтын талаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг хэлсэн юм. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадалд шилжихийг зөвлөжээ.
Нийтэлсэн: О.У
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!