БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй аж үйлдвэрлэлийн ажилчдын Роботын ур чадварын уралдаан 12 дугаар сарын 16-19-нд БНХАУ-д болж, Монгол Улсын баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.
Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлэв.
Слесарь механикийн төрөлд алт, Аж үйлдвэрлэлийн Роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр "Алтан цом" -ын эзэн боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: MNB
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!