2024 оны гуравдугаар сарын 18- 27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23, 25-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 хэм, бусад хэсгээр 6-11 хэм хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 1-6 хэм дулаан байна. 23, 24-нд хүйтэрнэ.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар