Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /2023.11.29/ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга ноён Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар ноён А.А.Козловд хандан манай улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, салбарын бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл өгөв.
Үүний дараа, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний хангамж, тээвэрлэлтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, боломжит бүх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхээр тохирлоо.
Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Газрын хэвлий ашиглалтын Ажлын хэсгийг байгуулж, цаашид хамтран ажиллахаар болов.