Олимпын наадмын 4, дэлхийн аваргын 6 алтан медальт, хөнгөн атлетикийн алдарт тамирчин, холын зайн гүйлтийн тамирчин Мо Фарах зодог тайлах талаараа ярьжээ.
Тэрбээр: “2024 оны Парист болох олимпийн наадамд оролцохгүй, харин энэ оны 4 сард болох Лондоны марафон сүүлийнх байх болно” гэсэн байна.
Ердөө сар гаруйн дараа 40 нас хүрч буй Мо Фарах гуяны бэртлийн улмаас сүүлийн үед олон тэмцээнд оролцоогүй. Түүний оргил амжилт нь 2011-2017 оны хооронд байсан. Холын зайн 5000 м болон 10000 метрийн зайд Лондон-2012, Рио-2016 олимпын алт, 2011, 2013, 2015, 2017 оны дэлхийн аваргаас 6 алт, 2 мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна марафон гүйлтийн топ ангиллын Чикаго, Лондонд оролцон алт, хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.