Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 12-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
08:00 цагт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт: Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улиралын ерөнхий шалтгалтын нээлт болон нэгдүгээр ээлжийн шалтгалт эхэлнэ. Холбогдох утас:99012549
08:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт болно.
Г.Занабазарын музейд: Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
"Норпей Арт" галерейд: "Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа: "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тоглож байна.
Үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!