10:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулна.
11:00 цагт Сүхбаатарын талбайд: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын нээлт болно.
11:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадрал монголчуудын зурхайн ухаан дахь 12 жил, таван зоос, ёсөн зоосны мэргийн тухай лекцийг уншиж сонирхуулна.
11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд: Монгол Улсад анх удаа тулааны спортын ММА, Кикбокс,Муай тай, Сабмишн Граппинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээн энэ сарын 27-нд болох талаар холимог тулаанчид мэдээлнэ.
19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн “Novel melody” тоглолт болно.
Монгол Уран зургийн галерейд: “Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-нийг дуустал гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг гарч байна.
Хөвсгөл аймгийн бүх сумдад: Малчдын зөвлөлгөөн энэ сарын 21-ныг дуустал болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!