Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.
11:00 цагт: ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2025” Улсын гуравдугаар олимпиадын шагнал гардуулах ёслол болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон ноцтой асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ.
09:00 цагт Булган аймагт: Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.
Өнөөдөр Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд: Хангайн бүсийн түншлэл Хамтын ажиллагаа үзэсгэлэн, худалдаа болно.
Сэлэнгэ аймагт: 2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн татлага энэ сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.:
Мексикийн Мехико хотноо: шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 21 тамирчин хоккейчин оролцож байна.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.