Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 2-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
07:00 цагт Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудалд: Америкийн Нэгдсэн Улсын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт болно.
09:00 цагт Төрийн ордонд: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно.
09:15 цагт НҮБ-ын байранд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2025-ыг тохиолдуулан зохион байгуулж буй “Хиймэл оюун ухааны эрин үе үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Багш оюутны хөгжлийн төвд: Багш оюутнуудад гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2025” хөтөлбөрийн нээлт болно. Холбогдох утас: 99229504
11:00 цагт ХӨСҮТ-ийн зааланд: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөлөөс Хармагтайн ордын талаар мэдээлэл өгнө.
11:40 цагт Монголын Үндэсний музейд: “Үндэсний бичиг өв соёл” үзэсгэлэнгийн нээлт болно.
14:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газарт: “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тодорхойлсон системийн нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулах үйл ажиллагаа” болно. Холбогдох утас: 86081326
14:30 цагт ДХИС-ийн Соёлын төвд: Тус сургуулийн Гадаад хэлний институтээс зохион байгуулж буй Их, дээд сургуулийн суралцагсдын дунд "Сэтгэе, ярья” мэтгэлцээн, тэмцээн болно
Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиад” энэ сарын 24-ний өдрийг хүртэл болно.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас үндэсний бичиг, соёлын номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд “Мийм бүтээх” цахим уралдааныг энэ сарын 20-ныг хүртэл зарлаж байна..
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.