Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
9:00 цагт Галлерей Улаанбаатар төвд: “Нийтийн эрх ашиг: аюулгүй байдал ба иргэний нийгэм” хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 99835595
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв-д: Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй хүмүүс хамтарсан Засгийн газрыг огцруулахыг Монголын ард түмэн дэмжихгүй байх талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: “Баялагтай эзэн Монгол” ТББ-аас Оюутолгой, Орон нутагт 4 эгнээ зам тавих шаардлагыг УИХ-д уламжилна.
12:00 цагт King ball room-д: GUYS хамтлагийн анхны задгай талбайн тоглолт болох “Сургууль минь баяртай” тоглолтын хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 88677069
16:00 цагт Монголын уран зургийн галерейд: Уран бүтээлч Ц.Бямбажавын “Уулсын чуулган” бие даасан үзэсгэлэнг нээнэ.
Д.Сүхбаатарын талбайд: “Боловсролын өдөрлөг 2025” үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Завхан аймгийн Улиастай суманд: 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.
Улиастайд: иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны өдөр болно.
-Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!