Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 22-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Шангри Ла Цамхагт: “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал болно. Холбогдох утас: 89017101
10:00 цагт Улаанбаатар галлерейд: “Замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсний 100 жил” эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт: МҮХАҮТ-д: ОХУ-ын “Экспортын төв, ”МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулж буй “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалт болно. Холбогдох утас: 91919396
10.00 цагт Улаанбаатар галлерей төвийн 3 давхарт “Grand ballroom” танхимд: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсэний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
13:30 цагт Корпорейт зочид буудалд: “Чингис хаан” олон улсын нисэх буудалд олон улсын иргэний нисэх зөвлөлийн гишүүний гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа болно.
16:00 цагт Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа: “Дөргөнэ хатны домог” моно жүжгийг толилуулна.
Төрийн ордонд: “Бид эмэгтэйчүүд” чуулганхоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Завхан аймгийн Улиастай суманд: 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.
-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны өдөр болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.