Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 2-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11:00 цагт Үндэсний төв номын сангийн шинэ байранд: “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт болно. Холбогдох утас: 99280969
12:00 цагт “Монгол Ньюс” компанийн Мэдээллийн төвд: Шинэ намыг шинэчлэх онцгой түр хорооноос Улсын дээд шүүхээс шинэ намыг ардчилсан намтай нийлж, татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан тогтоол гарсантай холбогдуулан мэдээлэл өгнө.
"Туушин" зочид буудалд: Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Казахстан улсын Астана хотод: Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!