Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 7-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Үндэсний баяр наадмын Сурын харвааны болон Шагайн харвааны талбайд:
08.00-20.00 цагт: Урианхай сурын харваа
08.00-20.00 цагт: Шагайн харвааны Өсвөрийн багийн тэмцээн
08.00-20.00 цагт: Шагайн харвааны Ахмадын багийн тэмцээн
10:30 цагт "Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд : Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, эрдэмтэн судлаачид хамтран “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт МҮЭ-ийн холбооны төв байранд: УДБЭТ-ын уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлалаа.
11:40 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!