
Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 3 дахь өдрийн барилдаан /2025.09.15/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд даваагаа ахиуллаа.

Их аварга Ооносато энэ өдөр Аби/М-1/-тэй хүчээ сорьж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 3 даваатай болов. Харин Аби 3 унаатай байна.

Их аварга Хоошёорюү Аки башёгийн 2 дахь өдөр Хакүохо /М-2/-той учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 3 даваатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Украины сүмоч Комүсүби Аонишики-тэй учраа таарч хүчээ сорин түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адил 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Сэкиваке Вакатакакаге өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/-той учраа тааран хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа 2 унаатай боллоо. Харин Тамаваши 1 даваа, 2 унаатай байна.
Энэ өдөр Комүсүби Такаясү, Охо /М-2/-той учраа тааран хүчээ сорин түүнд цүкиотоши мэхээр ойчиж, 3 унаатай болов. Охо 1 даваа, 2 унаатай боллоо.

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Атамифүжи/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Кусано /М-6/-той хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар Аки башёг 2 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Мидорифүжи /М-9/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар, 2 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Чураноүми /М-10/-тэй хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 1 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!