Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 1-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Ахмадын өдөр тохиож байна.
09:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт ШУТИС-д: “Хүнсний аюулгүй байдал-стандарт чанарын баталгаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг эрдэмтэд хэлэлцэнэ.
10:00 цагт Гадаад харилцааны яаманд: Гадаад үг, оноосон нэрийг кирилээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ.
Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
Архангайд: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг эхэлнэ.
Тринадад ба Тобаго улсад: 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.
Гүржийн Тбилиси хотод: Холимог тулааны ДАШТ үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!