
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11 дүгээр сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2025 оны 11-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр 10-15 хэм бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр . Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2025 оны 11-р сарын 02-06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 05-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар, 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!