
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 19-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд: “Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент” үйл ажиллагаа "Ибис Стайлс" болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлтийн үйл ажиллагаа болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагаас Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах, УИХ-ыг тараах тухай мэдээлэл хийнэ.
12:00 цагт УИД-ийн “Мажестик” номын дэлгүүрт: Николас Мортоны “Монгол их түрлэг” номын нээлтийн үйл ажиллагаа болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өв, өлгий-3000” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
“Hue” арт галерейд: Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Дархан хотноо “Дархан юнайтед арена”-д: Волейболын дээд лигийн тоглолт болж байна.
ОХУ-ын Сочи хотод: Өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!