Монгол Улсын топ аж ахуйн нэгж АПУ ХК 2023 оны тавдугаар сарын 27-нд 10:00-16:00 цагт төв оффисынхоо гадаа талбайд “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн хүрээнд тус компанид бэлэн байгаа ажлын байр, ирээдүйд бий болгох ажлын байр болон АПУ ХК-д ажилд орсноор ямар давуу талтай гэх мэт өргөн хүрээтэй асуудалд холбогдох албаныхан зөвлөгөө мэдээлэл өгч, өөр бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.
Дашрамд дуулгахад, ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох АПУ ХК нь 2022 оны үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын тодруулдаг “Топ 100 ААН”-ийн шалгуур нь зөвхөн улсад төлсөн татвар хураамжийн хэмжээг бус ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан байх гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг билээ.
АПУ ХК нь хүн төвтэй засаглалыг бэхжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах бодлого, ажлын цагийн уян хатан зохицуулалт, сургалт хөгжлийн менторшип, академи зэрэг хөтөлбөр, олон улсад ажиллах боломжийг ажиллагсдадаа олгож ажиллахад таатай, ээлтэй газар байхын төлөө зорин ажиллаж байна.