ҮББХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, Байнгын хорооны тогтоол баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 16 секунд

ҮББХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, Байнгын хорооны тогтоол баталлаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн танилцуулсан юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа аж. Үүнд:

ЕРС 01: Технологийн бус барилга байгууламж

ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж

ЕРС 03: Үйлдвэрийн цахилгаан станц

ЕРС 04: Лицензит технологийн байгууламж

Тайлбар: (ЕРС: Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралт)

ЕРС 01 багц ажлыг БНЭУ-ын JMC projects India компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Уг багц ажлын хүрээнд оффис-сургалтын төв, эмнэлэг, raл команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний есөн барилга, 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, түүнийг дагасан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг технологийн бус байгууламжууд баригдаж байгаа бөгөөд 2023 оны 9-10 сард ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй аж.

ЕРС 02 ба 03 багц ажлуудын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компани 2022 оны 10 дугааp capaac эхлүүлсэн инженер-геотехник, бусад суурь судалгааны ажлаа дуусган, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.

ЕРС 02 ажлын хүрээнд үйлдвэрийн үндсэн технологийн буюу энгийн ба вакуум нэрлэгийн байгууламж, Анхдагч процессын (Энгийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж) болон Дагалдах байгууламж (Агуулах сав, резервуар, Ачих буулгах байгууламж, Ус цэвэршүүлэх, ууршуулах систем, Шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд) баригдах бөгөөд эдгээр байгууламжуудын ажлын зургийг Испанийн Intecsa компани гүйцэтгэж байгаа гэлээ.

ЕРС 03 багц ажил буюу Үйлдвэрийн 35 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ажлын зургийг MEIL компани өөрөө хийж, үйлдвэрлэхэд ихээхэн хугацаа шаарддаг генератор, уурын турбиныг ХБНГУ-ын “Siemens”, уурын зуухыг мөн улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа аж.

ЕРС 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын Лиценз эзэмшигчээр шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан гэлээ.

Дэд сайд О.Цэндсүрэн, Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус компани байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа болон түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлуудыг хийж дуусган, түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамж зэрэг дэд бүтэц байгуулах ажлуудаа гүйцэтгэж дууссан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons’ компани хийж байна.

Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы барилга угсралтын ажлын явц 79.01 хувьтай байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сараас Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор ажил зогссон. Ашиглалтад орсон эхний 40 айлын орон сууцанд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ, БНХАУ-ын компаниудын ажиллагсдыг орон сууцаар хангаж эхлээд байна.

Хотхоны II ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулсан үнийн дүнгээр ажлаа гүйцэтгэх боломжгүй гэсэн шалтгаанаар 2021 оны 07-р сараас ажлаа зогсоосон. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр компанийн зүгээс олон удаа уулзалт, хурал зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн боловч өдий хүртэл шийдэгдээгүй.

Үйлдвэрт ажиллах инженер техникийн ажиллагсдыг ажлын байранд бэлдэхээс гадна ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, 2022 оны 9 сард 21 оюутан элсүүлж авсан ч АМГТГ-аас сургалтын төлбөрийг өнөөг хүртэл шилжүүлээгүй.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран компанидаа ажиллаж байгаа инженерүүдийг БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 40-50 инженерийг БНЭУ-д мэргэшүүлэх, дадлага хийлгэхээр ажиллаж байна хэмээсэн.

Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлууд харьцангуй сайн явагдаж байгаа хэдий ч компанийн зүгээс шийдвэрлэх боломжгүй, төр засгийн дэмжлэг шаардлагатай тулгамдсан асуудлууд тулгараад байгааг танилцуулсан. Үүнд төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн дүнг нэмэгдүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөнтэй холбоотойгоор үүсч буй хүндрэлүүд, үйлдвэрийн хотхон, гаалийн түр горим, түүхий тос, дамжуулах хоолой, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой асуудлууд багтаж байгааг дурдсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батрдэнэ, Энэтхэгийн Засгийн газраас олгох зээлийн гэрээндээ төслийн өртгийг хэд гэж тусгасан бэ, энэ өртөг анх хэд байгаад одоо хэд болчихоод байгаа вэ. “Петрочайна Дачин Тамсаг” компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр монголын талд ноогдож байгаа бүтээгдэхүүний хэмжээ хэр байгаа вэ. Хятадын талд ноогдох бүтээгдэхүүнийг авна гэвэл ямар үнээр нийлүүлэх вэ. Дамжуулах хоолой, түүний туслах үйлдвэрлэлийн барилга байгууламжийн ажил хэзээ эхлэх вэ хэмээн асуусан.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хувааж хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр ажил 2021 онд эхэлж 23 онд дуусна. Энэ ажлын гэрээний дүн 97.8 сая ам.доллар. Хоёрдугаар багц ажил нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудын ажил. Үүгээр атмосферийн нэрлэгийн байгууламж, вакум нэрлэгийн байгууламж, толгой бүтээгдэхүүн ялгах байгууламж, нэмээд дагалдах туслах бүх байгууламж баригдана. Тухайлбал, 49 том агуулах, парк, зургаан хий хадгалах сав, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг дагалдах байгууламж хоёрдугаар гэрээний ажлын хүрээнд хийгдэнэ. Гуравдугаарх ажил нь дангаараа үйлдвэрийн цахилгаан станц. Хоёр, гурав дугаар багц ажлын тендерт хоёуланд нь хамгийн бага үнийн саналыг Энэтхэгийн Мега инженеринг гэж компани ирүүлсэн. Үйлдвэржилтийн байнгын хорооны Т.Энхтүвшин дарга санаж байгаа байх. Бид жилийн өмнө зөвхөн хоёрдугаар багц ажил дээр зээлийн хэлэлцээрийн нийт үнийн дүнгээс өндөр санал авчихаад сандарч явсан үе бий. Гэхдээ Энэтхэгийн Экспорт импорт банк зээлийн ерөнхий хэлэлцээрийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулж, бид илүү өрсөлдөөн бий болгосноор хоёр, гуравдугаар багц ажил дээр нийтдээ 788 сая ам.долларын гэрээ байгууллаа.

Ингээд дөрөвдүгээр багц ажлын тендер 2022 оны 10 дугаар сарын 28-нд зарлагдаад 2023 оны 02 сарын 28-нд материал хүлээж авсан. Хамгийн бага буюу . 650 сая ам.долларын үнийн саналыг Мега инженеринг компани ирүүлсэн. Ер нь 3 компани тендерт оролцсон бөгөөд нэг нь техникийн шалгуураар тэнцээгүй, хоёр дахь нь 795 сая ам.долларын санал ирүүлсэн. Ингээд бид ЗГХЭГ, Шадар сайдад мэдээллийг хүргүүлсэн байгаа. Энэ дөрвөн багц ажлаас гадна төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг бид 2019 онд 73.3 сая ам.доллароор байгуулсан.

Түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлыг одоо Хятадын Норинко интернэшнл гэдэг компани гүйцэтгэж байгаа. Суурь судалгааны ажлууд бүгд дууссан. Үйлдвэрийн талбай дээр эхний 10 км шугам хоолой л ирсэн байгаа. Барилга угсралтын ажил эхэлж байна. Зураг төслийг Кан Ди Ворли Партнер гэж компани гүйцэтгэж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд дуусах төлөвлөгөөтэй долоо долоо хоногоор ажлаа төлөвлөчихсөн ажиллаж байсан ч саяхан шинээр гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотой зарим асуудал үүссэн гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн тогтоолын төсөл орж ирсэн байгаа юм. Тэгэхээр нэмэлт 400 орчим сая ам.долларыг төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үг үү. Энэ ямар учиртай санхүүжилт юм бэ гэж лавласан.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Энэ бол компанийн урсгал зардал. Өмнө нь Хөгжлийн банкнаас санхүүжиж ирсэн. Хөгжлийн банкнаас компанийн урсгал зардал, үйлдвэрийн гаднах дэд бүтцийг санхүүжүүлэн барьсан. Дөрвөн янзын дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоныг Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлж байсан. Харин энэ зээл зогсчихсон. Энэтхэгийн тал анхнаасаа та бүхэн энэ газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн салбар байгуулах гэж байгаа бол компанийнхаа урсгал зардал болоод дэд бүтцийг Монголын Засгийн газар өөрөө хариуцаарай гэсний дагуу хариуцаж байгаа юм. Дээр дурдсан хөрөнгө оруулалт гэдэг нь үндсэндээ үйлдвэрийн хотхоныг барихад шаардлагатай үлдэгдэл санхүүжилт байгаа юм. Өнгөрсөн жилээс хойш доголдоод хэцүү байдалд орж эхэлсэн. Өнгөрсөн 1, 2 дугаар сард цалингаа тавьж чадахгүй 20 инженерээ алдлаа. Ийм байдалтай байгаа хэмээсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тус Байнгын хорооноос боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Аубакир нар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тус тогтоолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах төрийн захиргааны төв байгууллагыг тогтоох, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал зардал, орон сууцны барилгын үлдэгдэл санхүүжилт болон бусад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Газрын тосны олборлолтыг орд ашиглах үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөнд заасан хэмжээнд хүргэх зорилгоор хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, олборлосон тосыг Монгол Улсад баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэхтэй холбогдууланПетрочайна Дачин Тамсаг” ХХК болон түүний дээд шатны байгууллага болох “Хятадын газрын тосны үндэсний корпорац (CNPC)” болон “Дачин Ойлфийлд” компанитай хэлцэл хийн, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ирээдүйд олборлох газрын тосыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосон талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэх, үүнтэй холбогдон гарах хөрөнгө санхүүгийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг төсөл хэрэгжих хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт түр горимоор байршуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуульд газрын тосны инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, дадлага хийх зардлыг шийдвэрлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани тодорхой арга хэмжээ авах талаар Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ
Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ
 
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ӨНӨӨДӨР: COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй