ТБХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 41 секунд

ТБХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан пүрэв гарагт /2023.06.15/ гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.

Мөн Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуралдаан даргалагчаас уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу дахин боловсруулж, санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Тогтохсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нараас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3.15 дахь хэсгийн “судалгаа эрдэм шинжилгээ туршилт зохион бүтээхтэй холбоотой” гэснийг “шинжлэх ухааны суурь хавсарга технологи, хөгжүүлэлтийн туршилт судалгаа болон инновацын судалгааны” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс төслийн 2 дугаар зүйлийн “баталсан өдрөөс” гэснийг “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 40.5 дахь хэсгийн "хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд тавигдах" гэснийг “хуулийн 23.2-т заасан” гэж өөрчлөх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 19.1.6 дахь заалтын “орон нутгийн салбар, нэгжийг нэгдсэн удирдлагаар хангаж ажлын уялдааг сайжруулах,” гэснийг “энэ хуулийн 20.1-д заасан төвийн үйл ажиллагааны салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах,” гэж өөрчлөн “,ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжирсныг дурдаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул амьжиргааг дэмжих, зайлшгүй шаардлага бий болж байна гэв.

Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг Сангийн сайд онцолсон.

Мөн тэрбээр, Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат, Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцуулав.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын Их Хурлын арван Байнгын хороо хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хороодоос зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтүүдийг гишүүдэд бичгээр тараасан. Иймд үүнийг танилцсанд тооцъё” гэх горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан, Д.Цогтбаатар нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төслийн 1 дүгээр хавсралтын “IX.1.112.Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлэг /Улаанбаатар, Баянгол дүүрэг/” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2023 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийг “Ард Аюушийн өргөн чөлөөний болон төв гудамжнуудын гэрэлтүүлэг /Улаанбаатар, Баянгол дүүрэг/” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ажлын хэсгийн зүгээс гэрэлтүүлэг хийх сонгон шалгаруулалт нь дээрх нэр томьёогоор нэгэнт зарлагдсан тул өөрчлөх боломжгүй гэсэн тайлбар хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу “6 дугаар зүйл” гэснийг “6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг” гэж өөрчлөх, мөн төслийн 2 дугаар зүйлийн “1 дүгээр хавсралтаар” гэснийг “энэ хуулийн хавсралтаар” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Шөнийн автобус 6 чиглэлд 22.00-02.00 цагийн хооронд үйлчилнэ

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ӨНӨӨДӨР: COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ