- 2023-06-20
ЦХХХ-ны сайд Н.Учрал өчигдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа.
Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм.
БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Партал Истанбулын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг Туркын парламентад өргөн мэдүүлж, батлуулсан тухай танилцуулж, гарааны компаниуд болон финтек салбарыг дэмжих бодлогын талаар танилцууллаа.