Аргын тооллын 2023 оны 6 дугаар сарын 27, Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд Шар морь сарын шинийн 9, Ангараг /Өлзийт/ гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр.
Өдрийн наран 04 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.