Стандарт, хэмжил зүйн газраас “MNS ISO 45003:2023 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент” стандартыг энэ оны тавдугаар сард шинэчлэн баталлаа.
Уг стандарт нь нийгмийн сэтгэл зүйн эрсдлийг хэрхэн удирдах, ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх зааварчилгааг агуулсан байна.
Энэхүү стандартыг ХЭМАБ-ын менежментийн удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх, сайжруулахад тавих шаардлага, зааварчилгааг агуулсан ISO 45001 стандарттай хамт ашиглах нь зүйтэй гэдгийг Олон Улсын стандартчиллын байгууллагаас онцолсон юм.
ISO 45001 стандарт нь байгууллага нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн сэтгэл зүйд өртөж болзошгүй ажилтнуудын болон нийт ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг, зорилготой стандарт юм.
ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог бий болгож, нэвтрүүлж, хэвийн ажиллуулахыг хүссэн ямар ч байгууллагад хэрэглэх боломжтой.
Эрсдэлийг үр дүнтэй удирдах нь ажилтнуудын идэвх оролцоо нэмэгдэх, бүтээмж, инновац өсөх, байгууллагын уян хатан байдал сайжрах, ажилтны сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг ашиг тустай.
Мөн байгууллагын зүгээс нийгмийн сэтгэл зүйн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүйн нийгмийн эрсдэлийг удирдах чадамж, ур чадварыг хөгжүүлэх, нөлөөлөлд өртсөн ажилтнуудыг нөхөн сэргээх, ажилдаа эргэн ороход дэмжлэг үзүүлэх, яаралтай тусламжийн төлөвлөлт, хариу арга хэмжээний талаар анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг багтаасан болно. Нийгмийн сэтгэл зүйн эрсдэлийн менежментийн амжилт нь байгууллагын бүх түвшний удирдлагын чиг үүрэг, оролцоо ялангуяа дээд удирдлагын тууштай байдлаас шууд хамаарна.
Байгууллага ч ажилтан ч ажлын байран дахь эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан байдлыг хадгалах, сайжруулах үүрэг, хариуцлагатай байдаг.