Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж буй бороо, үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Тог тасарсан бол гэмтлийг засан хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх;
- Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн, мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах;
- Цахилгааны щит, барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах гэх мэт;
- Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж солиулах;
- Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх, 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.
Дээрх зөвлөмжийг ойр тойрныхон ялангуяа хүүхэд, багачуудад хэлж анхааруулан өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК