Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиансу мужийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дэд сайд М.Ганхүлэг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, “Алсын хараа-2050”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, Солонгос улсын ухаалаг хүлэмжийн аж ахуйг Монголд хөгжүүлэх тухай харилцан санал солилцов.
Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг Солонгос улсад урт, дунд, богино хугацааны чадавхжуулах сургалтад болон их дээд сургуульд салбарын чиглэлээр сургах тухай ярилцлаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиансу мужийн брэнд бүтээгдэхүүн болох үхрийн мах, алим, улаан лойл, цэвэр ус зэрэг бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж олон улсад экспортолдог талаар танилцуулга хийж Монгол Улсын холбогдох албан хаагчдыг Жиансу мужид туршлага судлах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв.