"MNS 6808 : 2019 Явган хүний зам, талбайн төлөвлөлт. техникийн шаардлага стандарт"
Явган хүний замын зорчих чөлөө гэж авто замын хашлаганаас барилга байгууламжийн нүүр хэсэг хүртэлх өргөнтэй зурвас газар юм. Явган хүний замын зорчих чөлөөний зурвас хэсэг нь гудамжны тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам, барилга байгууламжийн урд буюу нүүрэн талын талбай (барилгын хаалга, шат г.м)-аас бүрдэнэ.
Хот суурин газарт явган хүний замын хамгийн бага өргөн 1500 мм харин хөдөө орон нутаг, сумын төв, тосгонд газар орны нөхцлөөс хамааран боломжгүй байгаа тохиолдолд 1200 мм байна.