Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын авто замын улсын ахлах байцаагч нар улсын чанартай авто замуудад хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар холбогдох баримт бичиг болон талбайн хэмжилтүүд хийж, илэрсэн дутагдлуудыг авто замын зөвлөх болон гүйцэтгэгч байгууллагуудад шуурхай арилгах үүргийг хугацаатай өгч ажиллалаа.
Тодруулбал, 2023.08.23-нд Булган аймгийн Дашинчилэн сумын 1.8 км; "Оффрөүд" ХХК-д, Дашинчилэн-Булган чиглэлийн улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг зам хариуцагч "Хөвчийн зам" ХХК-д,
2023.08.24-нд, Орхон гол-Их тамир чиглэлийн гүүр, авто замын ажлын эхлэл 63 км; гүйцэтгэгч "Хурдны зам" ХХК, зөвлөх "Мөнхөд ашдын зам" ХХК,
2023.08.25-нд Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн авто замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн авто замын төгсгөлийг холбох 120 км, Зөвлөх "Ар си эс си" ХХК-д, гүйцэтгэгч "Шинжиан шин фа" ХХК-д, Хануйн голын 109.5 у/м төмөрбетон гүүр; "Эвт-Уул" ХХК-д,
2023.08.26-нд Булган-Мөрөн чиглэлийн улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдалд “Хөвсгөл АЗЗА" ТӨХК-нд
2023.08.27-нд Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30 км замын зөвлөх "Эс ар пи инженер консалтинг" ХХК-д, гүйцэтгэгч "Бээжин юни инженеринг консалтинг" ХХК-иудад албан шаардлагуудыг өгч, зөрчил дутагдлыг шуурхай арилгуулж байна.