Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын тарифын хэлэлцээрийн 1.3 дахь заалтыг хэрэгжүүлж, хамтын хэлэлцээрт оролцогч талууд хэлэлцээрийн гүйцэтгэл, үр дүнг хагас, бүтэн жил тутам дүгнэж, салбарын хэмжээнд хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг ханган ажиллана гэж заасны дагуу Эрчим хүчний яамны болон МЭХГУУ-н Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хамтран “ЭДЦС”, “ЭБЦТС”, “ЦДҮС” ТӨХК-ийн Эрдэнэт хангайн бүсийн салбар, “ДДЦС” “ДДС” ТӨХК болон “Хөвсгөлийн дулааны станц“ ТӨХК, “ДСЦТС” ХК, “Хөвсгөл -Эрчим хүч” ХХК-иудад албан томилолтоор ажиллалаа.
Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хэрэгжилтийг танилцуулж, 2023-2024 оны хэлэлцээрийг сурталчлах, биелэлттэй газар дээр нь танилцах, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг судалж, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамтын ажиллагааны талаар ажиллагсад болон ажил олгогч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсон ажиллалаа.