Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Дэлхийн олон улс оронд техник, технологийн шинэчлэлийн нөлөөгөөр хөргөж хөлдөөсөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ идэвхжиж байна.
Үүнтэй уялдуулан эзэгтэй нарын цагийг хэмнэсэн хөргөж, хөлдөөсөн хоол үйлдвэрлэх, түүнийг худалдаалах, түүгээр үйлчлэхэд тавих шаардлагыг тогтоосон стандартын төслийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд профессор Ц.Одбаяр багш ахлан боловсруулан хэлэлцүүллээ.