1958 оны 06 дугаар сарын 06-нд СнЗ-өөс “Стандартчилах ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Хөвсгөл аймгийн Хатгал, Дорнод аймгийн Эрээнцав, Улаанбаатар хот дахь төв түүхий эдийн баазаар дамжин экспортод гаргаж байсан барааны чанарыг шалгаж байх үүрэг бүхий улсын байцаагчдыг ажиллуулж эхэлсэн.
Эдгээр дамжлага баазуудад 1970 оны байдлаар: Цагааннуурын дамжлага баазад Б.Ламдан, Хатгалын дамжлага баазад Д.Давааням, Дорнод- Эрээнцавын дамжлага баазад Г.Цэдэндамба, Улаанбаатар хот дахь төв түүхий эдийн баазад З.Цэнд-Аюуш нар үр бүтээлтэй ажиллаж экспортод гаргахаар бэлтгэсэн бараанд зохих журмын дагуу шалгалт хийж сертификат олгодог байсан.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
Эх сурвалж: СХЗГ