1959 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн СнЗ-ийн 204 дүгээр тогтоолоор Улсын стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын дүрмийг батлав. Дүрмийн 6 дугаар хэсэгт УСХХХХЭГ нь дор дурдсан бүтэц, зохион байгуулалттай байна гэж заасан. Үүнд:
• Стандартын хэлтэс,
• Шинэ санаачлагын тасаг
•Үйлдэхүүний чанар шалгах групп
• Хэмжүүрийн ерөнхий шалгалтын лаборатори
• Элч-техникийн хэмжүүрийн лаборатори
• Цахилгаан хэмжүүрийн лаборатори
• Нүүдлийн шалгалтын лаборатори
Хэмжүүрийн (эталон) нэгжүүд ба 1, 2, 3 дугаар зэргийн хэмжүүрийг хадгалж тэдгээрийн ажиллагааг байнга зөв байлгах явдлыг хангах үүргийг даалгасан байдаг.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
Эх сурвалж: СХЗГ