Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран зохион байгуулсан “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, МҮХАҮТ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран оролцож, "Барилгын материалын стандарт, гарц шийдэл", "Улсын байгууламжуудын чанар, стандарт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан “Импортын барилгын материалын стандарт, нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого”, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын Тэргүүн Г.Батсүх “Барилгын материал импортлогч, үйлдвэрлэгч нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц шийдэл”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин “Барилгын материалын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл” сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүллээ.
“Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжуудын чанар, стандарт” сэдвээр хийгдсэн салбар хэлэлцүүлэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ панелистаар оролцож, иргэд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудтай хамтран дэмжиж ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж хэлэлцүүлэгт оролцогчдоос сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд импортоор орж ирж байгаа чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалуудыг улсын хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллахаар боллоо.