Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагч-тэсэлгээчин нарын сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.
Үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодисын хэрэглээ, түүний ангилал, нэр төрөл, шинж чанарын талаар мэдлэг олгох зорилготой тус сургалтад 53 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт гуравдахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Алба хаагчдад ШУТИС-ийн багш нар тэсэлгээний ажил үйлчилгээ зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, хэрэглээ, түүний ангилал зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгохоос гадна тэсрэх материалын үйлдвэрүүдтэй танилцах, тэсрэх материалтай ажиллах дадлага, сургууль хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.