Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ.
F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм.
E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломж нээгдлээ.
Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ.
ЦХХХЯ,Гадаадын иргэн, харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна.
Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ?
Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа [email protected] хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой.
Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.