ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
21 минут 46 секунд

ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны лхагва гарагийн (2023.11.15) хуралдаан 16 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Эрдэнээгийн Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэр дэвшүүлсэн байгууллагаас асуулт асууж, тодрууллаа. Нэр дэвшигчийн боловсрол, мэргэжил, мэргэшлийг нь харгалзан үзэхийн зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд 20 гаруй жил мэргэжилтнээс эхлээд Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар дэвшин ажилласан, хууль зүйн захиргааны чиглэлээр мэргэшсэн албан хаагч болохыг Я.Содбаатар дарга онцлов. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 2-3 нь эмэгтэй гишүүн байсан уламжлалтай, одоо Ш.Солонго гишүүн ганц эмэгтэй нь байгаа учраас жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс нэр дэвшигчийг санал болгож байгааг дурдсан.

Ингээд гишүүд асуултдаа хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Э.Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулах саналыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу Одонхүүгийн Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулж буйг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хуралдаанд танилцуулав.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн болзол, шаардлагыг бүрэн хангасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, Үндсэн хуулийн эрх зүйн дагнасан судлаач, багш, профессор гэдгийг танилцуулгын төгсгөлд дурдав.

Улсын дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авав. Нэр дэвшигч О.Мөнхсайхан гишүүдийн тодруулсны дагуу Үндсэн хуулийн хяналтын талаар, парламент болон Үндсэн хуулийн шүүхийн харилцааны зарчмын талаарх байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалтын дагуу нэр дэвшигчийг Улсын дээд шүүхээс санал болгож байгааг хэллээ. Хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшүүлэх хүсэлтийг нээлттэй зарлаж, ирүүлсэн материалд үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг зохион байгуулсан байна. Нэр дэвшигч хуульд заасан бүх болзлыг хангаж байгаагийн зэрэгцээ нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан учраас ийнхүү Улсын Их Хуралд танилцуулж байгаа гэдэг тайлбарыг тэрбээр өгсөн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн аль нэг намд харьяалагдаж байгаагүй мэргэшсэн судлаач болохыг онцолж “Монгол Улсын хувь заяаг хуультай нь нийцүүлж, хуулийн үг, үсэг, таслалтай нь нийцүүлэн Үндсэн хуулийн түвшинд хуулийн хэрэгжилтийг хангах гол бүтцийн нэг хэсэг болж байгаагийн хувиар зарчмаа хатуу баримталж ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлуудаа үргэлжлүүлээрэй” гэлээ.

Ийнхүү гишүүд хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын дээд шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон нэр дэвшигч О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн саналын хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэлээ. Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэн тэргүүнд онолын мэдлэг, Үндсэн хууль, судалгааны ажлын туршлагыг, удаад нь хууль тогтоох, гуравдугаарт гүйцэтгэх, дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, ур чадварыг үндэслэн Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцлов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон Үндсэн хууль судлаач юм байна. Тэрбээр Үндсэн хууль болон шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.

Л.Өлзийсайхан нь 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль тогтоох салбарт буюу Улсын Их Хурлын Тамгын газарт 2007 оноос ажиллаж, мерит зарчмаар өсөн дэвшсээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгааг Г.Занданшатар дарга танилцууллаа. Нэр дэвшигч 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөхөөр, 2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Л.Өлзийсайхан нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад Улсын Их Хурлын гишүүдийг мэдээлэл, судалгаагаар хангах ажлыг хариуцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн. 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн ажил хэрэг, томоохон түүхэн үйл хэргүүдийг зохион байгуулахад бодлого, хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хариуцлагатай ажилласан гэдгийг танилцуулгад дурдав. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх үндсэн шаардлагыг хангаж байгаа, хууль зүй, эрдэм шинжилгээний судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил хууль, эрх зүйн мэргэжлийн ажлаа нэр төртэй эрхэлж буй Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж байгаагаа Г.Занданшатар дарга танилцууллаа.

Улсын Их Хурлын дээрх санал болон нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авав. Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь Үндсэн хуулийн эрх зүйн шинэчлэлийг, ард түмний засаглах эрхийг хамгаалах, парламентын засаглалыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Б.Энх-Амгалан гишүүн тэмдэглээд, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үндсэн хуулийг сахиулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, бие даасан байдалтай холбоотой аливаа нэгэн хууль тогтоомжийн асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахдаа мэргэжлийн байгууллагуудаас судалгаа авч, няхуур хандаж байх шаардлагын талаар санал хэллээ. Нэг сэдэвт судалгааны бүтээлүүдийнх нь талаар нэр дэвшигчээс тодруулсан гишүүний асуултад нэр дэвшигч Л.Өлзийсайхан хариулт өгөв. “Парламент”, “Парламентат ёс”, “Парламентын хуралдааны дэгийн онол, арга зүйн үндэс”, “Үндсэн хууль бүтээхүй”, Хууль дээдлэх ёс”, “Эрх зүйн түүх”, “Дээж түүх” зэрэг хамтын болоод нэг сэдэвт бүтээлүүд болон 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг тэрбээр олон нийтийн хүртээл болгосон байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат “Маш цөөхөн гишүүнтэй Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн даргаар би гурван жил ажилласны хувиар Л.Өлзийсайхан дарга бол хуулийг дээдэлж, хуулийн хүрээнд ажиллахыг эрхэм болгодог гэдгийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Ажлын энэ зарчим нь Монгол Улсын парламентат ёс болон хууль тогтоох байгууллагын түүхэн хөгжилд бодитой, үнэтэй хувь нэмэр оруулсан юм” хэмээгээд Улсын Их Хурлаас санал болгож буй нэр дэвшигчийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. Д.Цогтбаатар гишүүн, парламентын засаглалтай Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа нь асар их итгэл, найдвар дайж байгааг сануулаад нэр дэвшигчид ажлын амжилт хүсэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 10 гишүүний 9 нь Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Улсын Их Хурал энэ оны арван нэгдүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3 дахь хэсэгт “шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч” гэж нэмэхээр, мөн чуулганы нэгдсэн хуралдаанаас хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын хэсгээс бэлтгэсэн болохыг тэрбээр танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэг болон ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу дээрх төслүүдийг тус бүрд нь, зүйл бүрээр нь хэлэлцээд, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо
Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо
 
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ӨНӨӨДӨР: COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй