Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжээс тус газрын зохион байгуулалтын үндсэн нэгжүүдийн үйл ажиллагаанд агентлагийн даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/245 дугаар тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ хийх удирдамж, холбогдох хуваарийн дагуу явцын хяналт-шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажиллав.
СХЗГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой. Тус нэгжээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаад анхаарч ажилласан юм.