НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 16 /The Ring/. Дунд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга, Америкийн боксчин Теренс Кроуфорд The Ring сэтгүүлээс гаргадаг дэлхийн шилдэг боксчдын жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
Тэрбээр энэ сарын 13-нд хийсэн тулаанд Мексикийн боксчин Сауль Альваресыг ялсан юм.
Жагсаалтын хоёрдугаарт хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга, Украины боксчин Александр Усик эрэмблэгдсэн бол гуравдугаарт Японы боксчин Наоя Иноүэ бичигдсэн байна. Ялагдашгүй Иноүэ есдүгээр сарын 14-нд Узбекистаны боксчин Мурожон Ахмадалиевыг ялснаар 55.22 кг-ын жинд дэлхийн боксын үнэмлэхүй аварга цолоо хамгаалсан юм. Оросын боксчин Дмитрий Бивол дөрөвдүгээрт бичигдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!