
Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 15 дахь өдрийн барилдаан /2025.09.28/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж энэ өдөр Их аварга Хоошёрюү, Ооносатог давж адил 13 даваатай болсон ч нэмэлт барилдаанд Ооносато давснаар Аки башёд түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртлээ.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 15 дахь өдөр Их аварга Ооносато-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адил 13 даваа, 2 унаатай болсон юм.
Ингээд нэмэлт барилдаан хийхэд Ооносато Хоошёүрюүг ёритаоши мэхээр давж Аки башёд түрүүлснээр тэрбээр ийнхүү 5 дахь түрүүгээ авч байгаа юм байна.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Таканошо /М-7/-той хүчээ сорин барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 9 унаатай башёг дуусгаж байгаа бол Таканошо 12 даваа, 3 унаатай Аки башёг амжилттай өндөрлүүлж байна.
Өнөөдөр Комүсүби Такаясү, Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй учраа тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр давж 7 даваа, 8 унаатай болж, Киришима 6 даваа, 9 унаатай энэ башёг амжилт тааруухан өндөрлүүлэв.
Украины сүмоч Комүсүби Аонишики энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа таарч хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа, 4 унаатай болж, Вакамотохару 9 даваа, 6 унаатай Аки башёг өндөрлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Котошохо /М-5/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 9 унаатай Аки башёг дуусгаж байна.
Хакүохо /М-2/-той энэ өдөр Ура /М-8/-тай учраа тааран хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 7 унаатай башёг дуусгав. Ура 10 даваа, 5 унаатай боллоо.
Өнөөдөр Охо/М-2/ энэ өдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/-тай учраа таарч барилдан түүнийг цүкиооши мэхээр хаяснаар 10 даваа, 5 унаатай болж Ошёома 9 даваа, 6 унаатай Аки башёг өндөрлүүлж байна.
Аки башёгийн 15 дахь өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Аби/М-1/-тэй учраа тааран түүнийг ёрикири мэхээр давснаар энэ башёг 7 даваа, 8 унаатай дуусгав.
Хирадоүми/М-4/ өнөөдөр Кинбозан/М-8/-тай хүчээ сорин барилдаж түүнийг окүридаши мэхээр 8 даваа, 7 унаатай башёг дуусгав.
Шодай /М-11/ энэ өдөр Шиши /М-16/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг котэнаге мэхээр давснаар тэд адилхан 10 даваа, 5 унаатай энэ башёг дуусгалаа.
Рога А.Амарсанаа /М-11/ өнөөдөр Рюүдэн/М-17/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 8 унаатай Аки башёг дуусгав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!