
БНХАУ-н Чиндао хотод зохиогдож буй “Чиндао Гран при 2025” тэмцээний 2 дахь өдөр Л.Энхрийлэн БНСУ, БНАСАУ, Словени улсын бөхчүүдийг ялж Гран пригийн аваргын алтан медалийн төлөө шалгарсан юм.
Шигшээ барилдаанд Франц улсын тамирчин Монан Декетертэй барилдан иппон үнэлгээгээр цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангав. Энэ нь түүний Гран при ангиллаас хүртэж буй хоёр дахь медаль юм байна.
