Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар, Бүтээгдэхүүний баталгаажуулалтын зөвлөлийн хурал өнөөдөр буюу 2023 оны 07 сарын 04-ны өдөр боллоо. Хуралд нийт 14 аж ахуй нэгж байгууллага оролцсон юм.
Тус хурлаар бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр 6 байгууллагад олгох, 9 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын хугацааг сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.
Энэ дагуу “Даян Их” ХХК, “Капитал Маркет” ХХК, “Дэвжих үүд” ХХК, “Талт Хайрхан” ХХК, “Ийст энд Вест Фүүдс” ХХК, “Арх Пластик” ХХК зэрэг нийт зургаан аж ахуй нэгж байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгов.
Харин “Мера” ХХК, “Арвайн Үндэс” ХХК, “Хээр Адуу” ХХК, “Стандарт шуудай” ХХК, “Урбан бренд” ХХК, “Оптимум прогресс” ХХК-ийн Санзай амралтын газар, “Хотулун бэхи групп” ХХК нийт 9 аж ахуй нэгж байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын хугацааг сунгав.