Монгол Улсад өнөөдрийн байдлаар мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт ихэвчлэн 18-30 насныхан холбогдож байна.
Улсын ерөнхий прокурорын газраас 2023 оны эхний хагас жилд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах 264 гэмт хэрэгт хяналт тавьж 129 яллагдагчид холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт холбогдогчдын 67.2 хувь нь 18-30 насныхан 28,2 хувь нь 31-44 насныхан аж
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 85 хувь нь эрэгтэй, 79,3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд ба гэмт хэргийн дийлэнх буюу 91,7 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ.