Барилгын стандартчиллын техникийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн цахим хуралдаанаар “MNS 7013:1-2023, MNS 7013:2-2023 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон пирамид шонгийн залгаа 1-р хэсэг: Технийкийн шаардлага, 2-р хэсэг: Бүтээц ба хэмжээ” гэсэн хоёр стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 07-р сарын 04-ний өдрийн С/29 тоот тушаалаар шинээр баталлаа.
Шинээр баталсан MNS 7013:1-2023 стандартын хамрах хүрээ нь 35-аас 500 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын өөрөө нягтрах, жижиг ширхэгтэй хүнд бетоноор үйлдвэрлэх 22,6 м; 26 м-ийн урт, 12 талтай бортгон пирамид шонгийн урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөр бетон залгаанд тавих техникийн шаардлагад хамаарна.
Харин MNS 7013:2-2023 стандартын хамрах хүрээ нь өндөр бат бэхтэй бетоноор үйлдвэрлэх 35-аас 500 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын бортгон төмөр бетон пирамид шонгийн залгааны бүтээц ба хэмжээнд хамаарна.