“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн салбар хуралдаануудаар үргэлжилж, зөвлөмж гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
12 минут 8 секунд

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн салбар хуралдаануудаар үргэлжилж, зөвлөмж гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран өнөөдөр /2024.12.17/ зохион байгуулсан “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн салбар хуралдаануудаар үргэлжлэв.

Нэгдүгээр салбар хуралдаан “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал” сэдвийн доор болж, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх асуудлыг хөндөн илтгэл танилцуулав.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний мэргэжилтэн бэлтгэсэн түүх 1932 оноос эхтэйг тэрбээр илтгэлийнхээ эхэнд онцлов. 1932-1934 онд анх удаа сэтгэцийн тусламж үзүүлэх бага, дунд мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 44 хүнд 116 цагийн хичээл зааж, тэдний 21 нь давтан сургалтад хамрагдан сувилагчаар ажиллах болсон байна. Харин 1960-1961 онд сэтгэл мэдрэлийн эмчийн мэргэжил олгох 4 сарын курсыг анх удаа зохион байгуулж 26 эмчийг сургаснаас 11 нь сэтгэцийн эмчээр ажилласан түүхтэй аж.

1996 оноос ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу анхан шатны тусламжийн түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх болсноор өрхийн эмч нарыг сургаж эхлэн, 1996-2007 онд Улаанбаатар хот, 21 аймгийн 2500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнд “Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг ажлын байранд нь хийжээ. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр-II”-ын хүрээнд хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр сургагдсан мэргэжилтнүүдийн 80 хувь нь ажлын байраа өөрчилсөн нь тодорхой болжээ. Тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах төрөлжсөн нарийн мэргэжилтэн бэлтгэх хүний нөөц дутмаг, сэтгэцийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын орчны аюулгүй байдал бүрэн хангагдаагүй зэрэг тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан.

Мөн хуралдаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн С.Болормаа Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага, бусад салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав. ДЭМБ сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хоёр удаагийн тайлан гаргасныг тэрбээр дурдаад, дэлхийн нийт хүн амын 970 сая гаруй нь буюу найман хүний нэг нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа бийг тодотгов. Мөн 100 нас баралтын 1 нь амиа хорлолт, амиа хорлогчдын 58 хувь нь 50-иас доош насныхан байна хэмээсэн.

Тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалагч болон эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар, ДЭМБ-аас гаргасан сэтгэцийн эрүүл мэндийн талаар 2013-2030 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн тухай, тус байгууллагаас гаргасан ажлын байран дээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зааварчилгааны талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Т.Цэндсүрэн “Сэтгэцийн эрүүл мэнд ба нийгмийн ажилтан” сэдвээр илтгэл тавьсан.

Доктор Т.Цэндсүрэн манай улс дахь нийгмийн ажлын хөгжил, нийгмийн ажилтны хэрэгцээ өсөн нэмэгдэж буй шалтгаан, нийгмийн ажил сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй хэрхэн холбогдох талаар болон цаашдын хамтын ажиллагааны төлөв, чиглэлийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч, Сэтгэл судлалын доктор Г.Галсанжамц “Сэтгэл судлаачийн үүрэг оролцоо, ажлын байр” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэв. Тэрбээр сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр, сэтгэл судлаачийн компетенц, сэтгэл судлаачийн ажлын байр, мэргэжлийн хөгжлийн асуудлаар мэдээлэл танилцуулсан.

Зөвлөгөөний хоёрдугаар салбар хуралдаан “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн” сэдвийн хүрээнд өрнөлөө. Салбар хуралдааныг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан удирдан явуулав. Энэхүү хуралдаанд “Когнос Интернэйшнл” ХХК-ийн захирал, судлаач Ө.Эрдэнэчимэг “Өсвөр үе, залуусын эрүүл мэнд, зан үйлийн судалгааны тайлан” сэдвээр илтгэл тавив. Тус компани судалгаандаа Монгол Улсын дөрвөн бүсийг төлөөлүүлэн Ховд, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгууд, нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 15-24 насны хүүхэд, залуусыг хамруулсан байна.

Судалгаанд оролцогсдын өөрийгөө үнэлэх үнэлэмж дунджаас дээгүүр түвшинд гарсан боловч 33.4 хувь нь амиа хорлох тухай бодож үзсэн ба 34.3 хувь нь амиа хорлохыг оролдсон байна. Хөдөө суманд амьдардаг өсвөр насны охид сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаараа бараг ярилцдаггүй, зарим охид төрсөн эгч, итгэж болох найзтай байсан бол ярих байсан ч найзууд нь хэлсэн зүйлсийг нь цааш ярьдаг тул нууцаа дэлгэхийг хүсдэггүй гэжээ. 15-17 насны хөвгүүд хичээл сургууль, үе тэнгийн дээрэлхэлт, бусадтай харьцуулагдах зэргээс стресс авдаг бол 18-19 насны хөвгүүд хайр дурлал, ирээдүйд санаа зовних, сургуульд орох зэргээс стресстэхийн зэрэгцээ үүнийгээ ганцаараа шийдэхийг оролдож, өөрөө шийдвэр гаргах хандлагатай гэсэн дүгнэлт судалгаанаас гарсан байна. Дараагийн илтгэлийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэд профессор, доктор Д.Оюунсүрэн тавив. Залуус болон насанд хүрэгчдийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлын талаарх илтгэлдээ тэрбээр, сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн 1800-2000 дугаарын утсанд ирсэн дуудлагад хийсэн дүн шинжилгээг танилцуулсан юм. Сүүлийн таван жилийн хугацаанд уг утсанд ирсэн нийт дуудлагын 82.5-92.3 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлжээ.Тэдгээр дуудлагын дийлэнх хэсгийг архины шалтгаант сэтгэцийн асуудал, нойрны өөрчлөлт, гэр бүлийн асуудал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй холбоотой дуудлагууд ирсэн байна. 20-39 насны залуусын дунд сэтгэл түгшилт илүү байдаг бол 20-29 насныхан сэтгэл гутралд илүү автаж байна. Мөн эрчүүдэд дунд зэргийн сэтгэл гутрал илүү илэрдэг бол эмэгтэйчүүдэд хүндэвтэр сэтгэл гутрал илэрч байжээ. Мөн амиа хорлолтын асуудал энэ насныхны сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгааг доктор Д.Оюунсүрэн дурдаж, 15-34 насныхны нас баралтын 23.9-28.9 хувийг амиа хорлолт эзэлж байгааг онцолсон юм.

Геронтологийн үндэсний төвийн мэргэжилтэн, анагаах ухааны магистр С.Гантуяа ахмад настны сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудын талаар илтгэж, ДЭМБ-ын эрүүл насжилтын зорилтууд, дэлхийн 35 оронд хэрэгжээд эхэлсэн ICOPE буюу ахмад настны цогц тусламжийн моделийг танилцуулсан юм. Тус салбар хуралдааны дөрөв дэр илтгэлийг Монгол улсын гавьяат багш, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Батсүх тавив. Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудыг хөндсөн илтгэлдээ тэрбээр, нийгэмд оршин байгаа хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд, харилцаа, хандлага, үнэт зүйлс, зан үйл зэрэгт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал гэж тодорхойлоод, сэтгэл зүйн дарамт ба стресс, гэр бүл, хамт олны харилцааны асуудал, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал, соёл, үнэт зүйлийн зөрчил, боловсролын асуудал, нийгмийн шударга бус байдал гэхчлэн нэрлэсэн юм. Эдгээр сөрөг хүчин зүйлсийг тэрбээр эдийн засаг, өртөг зардлын хохирол, сэтгэцийн эрүүл мэнд, зан үйлийн эрсдэл зэрэг олон талаас нь дүгнэсэн юм.

Цаашид нийгмийн сэтгэлзүйн асуудлыг нарийвчлан судлах, сэтгэлзүйн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгэлзүйч мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоог шинэчлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон нийтийн сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хөгжүүлэх шаардлагатайг доктор Ш.Батсүх дурдлаа.

Гурав дахь салбар хуралдаан “Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа” сэдвийн доор өрнөсөн. Салбар хуралдаанд Зэвсэгт хүчний жанжин штабын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн хурандаа Ү.Хүрлээ, зэвсэгт хүчний салбарт ажиллагсдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, сэтгэцийн эмч Ж.Гантулга, Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд хамааралтай хүмүүсийн тулгамдсан асуудлын талаар илтгэл танилцуулав. Мөн Нийслэлийн Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, архинд донтох эмгэгийн байдал, сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулсан юм.

Мөн Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч-психометрикч Б.Жавзан Тоглоомын хамаарал /цахим ба мөрийтэй тоглоом/ ба сэтгэцийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэх мэт суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 хувь нь донтох эмгэгт өртдөг хэмээгээд, манай улсын нийт хүүхдүүдийн 16.6 хувь нь буюу 215 мянган хүүхэд ADHD-тэй байх магадлалтай. Харин дэлхийн хэмжээнд 18-аас доош насны хүүхдүүдийн 8.5 хувь нь тоглоомын донтолттой байна. Цаашид сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хууль, эрх зүйн орчинг сайжруулах, олон нийтийн сувгуудад хяналт тавих, эцэг, эх, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, сэргээн засах клиник төвүүдийг байгуулах арга хэмжээ авах шаардлагатай байна гэлээ.

Салбар хуралдаануудад оролцогчид илтгэл мэдээлэлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэг нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц, шийдлийг ийнхүү ярилцаад зөвлөмж гаргав. Тэрхүү зөвлөмжид, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сэтгэцийн эрүүл мэндийн бодлого, тусламж үйлчилгээг сайжруулах, судалгаа, эрдэм шинжилгээний цар хүрээг тэлэх, хүний нөөцийг хангах, урьдчилан сэргийлэх, боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр тусгажээ гэж Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна