
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Холидэй Инн Улаанбаатар зочид буудалд: Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүн, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Буриадын соёл өв уламжлалыг хөгжүүлэх сангаас: Нийслэл өргөөг гамингаас чөлөөлөгдсөний 105 жилийн ойн хүрээнд Лувсанцэрэн Цэвээновын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улс төр ба Үндсэн хууль” уулзалт, хэлэлцүүлэг болно.
15:00 цагт ХУД-ийн АПУ компанийн үйлдвэрт: “Бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх, танилцах үйл ажиллагаа болно.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Бий контемпорари арт галерейд: Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Тусгаар тогтнолын ордонд: “Гэм зэм” постдрамын жүжиг энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.
"Чингис хаан" үндэсний музейд: "Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн гарч байна.
Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Өвөрхангай аймагт: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!