
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
12:00 цагт: Монголын блокчэйн, крипто зах зээлийн Ulaanbaatar Blockchain долоо хоногийг эхлүүлнэ.
13:30 цагт ШУТИС-ийн номын санд: "Хүнсний найрлагын мэдээллийн сан FDC mongolia-2025" эрдэм шинжилгээний хурал болно.
Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл үйлүүд” үзэсгэлэн 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
"Чингис хаан" үндэсний музейд: "Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Бий контемпорари арт галерейд: Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
Завхан аймагт: "Монгол бахархал" уриан дор, Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд "Шим" үндэсний хоолны эвент, "Залуучуудын соёлын эвент", Улиастай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадам болно.
Өвөрхангай аймагт: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!