
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 10 дахь өдөр /2025.11.17/ Их аварга Ооносато, Ёшинофүжи /М-5/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 9 даваа, 1 унаатай болж тэргүүллээ алдлаа.
Харин Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдрийн барилдаанд Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай учраа тааран барилдаж түүнийг шитатэнаге мэхээр давснаар 8 даваа, 2 унаатай боллоо. /Ошёома 3-7/
Озэки Котозакүра башёгийн 10 дахь өдөр Сэкиваке Охо-той тааран хүчээ сорин барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 5 унаатай болов.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Тамаваши/М-4/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 9 даваа, 1 унаатай болоод байгаа бол Тамаваши 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Такаясү энэ өдөр Киришима Б.Лхагвасүрэн/М-2/-тэй учраа таарч барилдан түүнд цүкихиза мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай болсон бол Киришама 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Хакүохо /М-1/, Вакатакакаге /М-1/ нар хооронд учраа таарч барилдан Вакатакакаге ёрикири мэхээр давснаар 5 даваа, 5 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Дайэйшёо /М-10/-той учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчдөө ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Чураноүми /М-7/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр хаяж 6 даваа, 4 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Токихаяатэ /М-14/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 6 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!